Monday, February 16, 2009

Галдан бошгот хаан (1644-1697)



МИНИЙ НУТГИЙН ГАЗРААС БУРХАН ГУЙСАН Ч БҮҮ ӨГ.

СЭТГЭЛДЭЭ БАГТААЖ ЧАДБААС ИХ, БАГА ГЭЖ ҮГҮЙ.

Ухаант мэргэн өвөг дээдэс минъ морин туураар дэлхийг бөмбөрдөж эрэлхэг зориг ид хаваараа гайхуулан бидний үед ирэхдээ хэзээ ч, хаана ч ямар ч орон зай цаг хугацаанд үл давтагдах гайхамшигт түүхийг хэдийд ч хэнээс ч үл хамааран Азийн цээжинд ган сэлмийн үзүүрээр бичсээр иржээ. Тэрхүү их түүхийг бичилцэн ирсэн агуу их улс төр эмийн зүтгэлтнүүд дунд өөрийн гэсэн эзлэх байр сууръ бүхий Ойрад түмний бахархал болсон нэгэн их хүмүүн бол Монголын дундад үеийн түүхнээ мөнхрөн үлдсэн улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин, Монголын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч Галдан бошгот хаан мөн билээ.

Галдан бошгот хаан эхийн ариун хэвлээс мэндэлсэн тэр цаг үе бол Ойрадад шарын шашин нар мэт мандаж, навч мэт дэлгэрч байсан цаг билээ. Түүнийг төрөх үед нь Түвэдийн Энса хутагтын хувилгаан хэмээн зарласан нь хожмоо түүнийг Ойрадын шашны томоохон хүн болгох гэсэнтэй холбоотой юм. Галдан төрөлхийн ухаан сэргэлэн авхаалжтай хүүхэд байсан бөгөөд түүний ертөнцийг үзэх үзэл төлөвшин тогтоход Ойрад, Түвэд орны дотоод гадаад улс төрийн байдал ихээхэн нөлөөлжээ.

Тэрээр 1650 онд 6 настайдаа шашны номд суралцахаар Ойрадын Зая бандида Намхайжамцын тэргүүлсэн мөргөлчдийн хамтаар нутгаасаа гарч 1651 оны нэг сарын орчим Лхаст очжээ. Галдан нэг талаас Ойрадын томоохон язгууртны хүүхэд байсан тул Түвэдийн гурван их сүмд шавилан сууж шашны нэр нөлөө бүхий хутагтуудаар ном заалган, нөгөө талаар угаас сэргэлэн, хичээлтэй байсан нь Түвэд хэлийг гаргуун сайн эзэмшиж шашны номыг гойд сайн суралцахад нөлөөлсөн байна. Мөн түүнчлэн Галдан Энса хутагтын хувилгаан хэмээн алдаршсан байсан нь ном сурах үйлсэд ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн бололтой.

Галдан Түвэдэд сурч байх үед буюу 1653 онд түүний эцэг Эрдэнэбаатар хун тайж бие барсан болон 1662 онд Монголчуудын шашны их багш Зая бандида Огторгуйн далай Намхайжамц Лхас орох замдаа жанч халсан зэрэг нь түүний шашны цаашдын үйл ажиллагаанд нөлөөлж, улмаар Далай лам, Банчин эрдэнэ нар "... чиний мэдлэг хязгаарт хүрчээ, чи эх нутагтаа хүрч шашин номын үйл хэргийг дэлгэрүүл" хэмээн хэлэхэд хүргэсэн байна. Тиймээс ч 1663 оны үед Галдан эх нутагтаа эргэн ирж шашин номын үйл хэрэг эрхлэн суух болсон бөгөөд Хөхнуурын ойрад ламтан Сүмбэ хамба Ишбалжирын онож өгүүлснээр "... Ялгуулсан бар умраас умар дор, шашин өргөжих хэмээн үзүүлсэн мэт умрын хязгаар зүүн гарын зүгт тэр дэлгэрсэн бөгөөд тэр нь ч Галдан бошгот хаан тэнд бодь мөрийн зэрэг өлмий бататгах тарнийн хийд гурваныг тогттон тавиглал хундлэн үйлдэв" хэмээсэн нь бий.

Ойрадын их Зая бандида баруун Монголчуудыг шашны номонд тэргүүлэн ;руулж байсан бол Галдан хутагт бээр Ойрад нутагт бурхны шашин дэлгэрэн хегжих таатай нөхцөлийг бүрдүүлэн бататган хөгжүүлж чадсан байна. Тэрээр Ойрад нутагт гурван том хийд байгуулсан бөгөөд эдгээрээс нэг ньшашны сургалт язуулдаг байсан бол нөгөө хоёр нь сүсэгтэн олны буян номын ажлыг гүйцэтгэдэг сайжээ.

Хэдийгээр Гэгээн хутагт Галдан шашны сахил санвааран өргөн төрийн зүтгэлтэн болсон хэдий ч дан ганц Ойрад түмний төдийгүй нийт монгол туургатныг бурхны шашины ариун номонд удирдан оруулж түүний -айхамшигт соёлыг монгол хөрснөө буулгахад үнэт хувь нэмрээ оруулсан гэж үзэж болох юм.

ГАЛДАН БОШГОТ ХААН БОЛ УЛС ТӨРИЙН ГАРАМГАЙ ЗҮТГЭЛТЭН,

ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ МӨН

Галдан бошгот хааны түүхийн тавцанд товойн гарч ирсэн XVII зууны үе бол монгол төдийгүй төв Азийн түүхнээ асар их хувиралт өөрчлөлт бүхий он жилүүд байлаа. Өмнө талд хүчирхэг Манж Чин гүрэн товойн гарч, нүүдэлчин Монголчуудыг ээлж дараалан эрхэндээ оруулахыг санаархаж байсан бол умар талд Хаант Орос улс өөрийн эзлэн түрэмгийлэх бодлогоо хэрэгжүүлэн Монгол газар нутгаас аль шимтэйг нь өөртөө нэгтгэхийг эрмэлзэн байв.

Нөгөө талаар цагтаа дэлхийн талыг эзэлсэн хүчирхэг гүрэн байгуулж, тахир сэлмийн үзүүрээр дэлхийн түүхийг өөрийн дураар бичиж, бүтээж явсан монголчууд зүдэг хар цагийн эрхээр сульдан доройтож, Ар, Өвөр, Баруун монгол бюлон хуваагдахын зэрэгцээ өөр хоорондоо тэмцэлдэн сульдан доройтож байлаа. Чухамхүү энэ цагт үед нийт Монголчуудыг нэгтгэн Чингис хаан лугаа адил оройлон тэргүүлж, хүчирхэг улсыг байгуулан харийн түрэмгийлэгчдийн эсрэг сөрөн зогсох нь агаар ус мэт хэрэгтэй байв.

Тиймээс залуу баатар Галдан төрийн эрхийг гартаа авсан цагаас нийт монголчуудыг нэгэн туган дор нэгтгэн харь дайсны эсрэг нэгдсэн хүчээр тэмцэхийн чухлыг ухамсарлан юуны түрүүн Ойрадын нийгэм эдийн засаг, улс төрийн амьдралд шинэчлэл хийн хүчирхэг Зүүнгарын их хаант улсыг үндэслэн байгуулсан байна. Ийнхүү тэрээр хэдэн зууны турш холбооны засаглалтайгаар оршин тархай бутархай байсан Ойрад түмнийг нэгтгэснээр нэг талаас Ойрад угсаатны нийтлэг төлөвшин тогтоход, нөгөө талаас харь дайсны эсрэг сөрөн зогсож хамтаар тэмцэх их үйлсийнхээ эхлэлийг нъ тавъсан байна.

Галдан хаан төрийн эрхийг гартаа авсан цагаасаа Ойрадын нийгмийг шинэттэхийн тулд түүхнээ "Галдан хааны захиа зарлиг" хэмээн нэршин үлдсэн хоёр ч хуулийг бий болгосон бөгөөд энэ нь Ойрадын уламжлалт үеэ өнгөрөөсөн нийгмийн байгууллыг халан шинэ нийгмийн тогтолцоог бий болгосон ажээ. Ингэснээр Ойрад түмэн нэгдэн нягтарч хүчирхэг төрт улсыг байгуулах нэн ялангуяа Ойрадууд салан тусгаарлаж салангид байх үйл явцыг хааж өгснөөр Ойрад түмний угсаа-соёлын нийтлэг төлөвшин тогтоход эерэг үр дагаврыг бий болгосон байна.

Галдан хаан шинэ залуу хүчирхэг улс байгуулсан нь Монголын түүхэнд дэвшилтэт үйл явдал болсон бөгөөд тухайн эгзэгтэй цаг үед харийн түрэмгийллийг тодорхой хугацаанд сөрөн зогсох гол хүч тулгуур нь болж чадсан байна. Тэрбээр тухайн үеийнхээ нийгмийн байдалд дүн шинжилгээ хийн Халх, Ойрад монголчууд нэгдэн нягтарсан тэр цагт харь дайсан Манжийн эсрэг нэгдсэн хүчээр тэмцэн ялалт байгуулж болохыг ухааран улс төрийн бүхий л үил ажиллагаа бодлогоо энэхүү асуудалд чиглүүлсэн юм.

Тиймээс ч түүний үйл ажиллагааг Манжийн хаад өндөрөөр үнэлэн Галдан хааныг ялсан бодлогоо Хятадын түүхэнд байгаагүй их гавъяа хэмээгээд "... үнэхээр Хан, Шан, Сүн улсын дагуулсангүй их хүчийг дагуулав. Их гавьяа байгуулав" хэмээн бичиж байсан байна.

Галдан бошгот хааны бодлого үйл ажиллагаа нь дан ганц монгол орноор хязгаарлагдаагүй бөгөөд түүний тэмцэл, үйл ажиллагааг Төв Азийн олон арван улс орнууд амьсгаа даран чагнаж Галдангийн тэмцэлээр тэдгээр орнуудын цаашдын хувь заяа төсөөлөгдөж байсан юм. Тиймээс ч Галдангийн тэмцэл ялагдсаны дараагаар Түвэд, Хөх нуур, Хами улс Манж гүрэнд дагаар орсон билээ.

Галдан хаан ийнхүү Монголын тусгаар тогтнол хэзээ хэзээгүй устгагдах цаг үе тулгарсан, харь дайсны эсрэг хамтран тэмцэхээр хууль баталсан боловч зүдэг хар цагийн эрэхээр хууль нь гууль болж олон улс тэмцэлдвээс оорцог хүний идэш болох ээдрээ бүхий он жилүүдэд амьдарч байсан хэдий ч Монгол төдийгүй Төв Азийн олон арван улс орны хувь заяаг гартаа атган тэмцэж байсан нь Монгол төдийгүй Төв Азийн улс төрийн түүхнээ балрашгүй ул мөрөө үлдээсэн Ойрад түмний түүхт их хүн хэмээн үзвэл зохилтой.

ГАЛДАН БОШГОТ БОЛ ЦЭРГИЙН ГАРАМГАЙ ЖАНЖИН, ҮНДЭСНИЙ БААТАР МӨН

Монголын түүхнээ тодорсон цэргийн зүтгэлтэнүүд цөөнгүй ч тэр дундаа өөрийн гэсэн өвөрмөгц дүр төрх бүхий тухайн үеийн ээдрээ бүхий нийгмээсээ товойн гарч ирсэн цэргийн авьяаслаг удирдагч бол Галдан бошгот хаан яахын аргагүй мөн. Түүний амьдарч асан он жилүүдэд Төв Азийн улс төрийн байдал хурцадмал, харийн түрэмгийлэл улс орны тусгаар тогтнолд илт заналхийлж байсан үед тухайн цаг үеийн байдлыг соргогоор мэдэрч тэрхүү их гүрнүүдтэй эн зэрэгцэхүйц хүчирхэг арми бий болгох зорилтийг эн түрүүнээ тавьсан юм.

Тиймээс ч юуны өмнө тухайн үеийн лэлхий лахины цэргийн зэр зэвсэгт хэрэглэгдэж байсан галт зэвсгийг үйлдвэрлэж, хуяг дуулга, сэлэм үлэмж хэмжээгээр бэлтгүүлж эхэлжээ.

Тэрээр өөрийн нутагтаа буй байгалийн баялагийг олзворлон ашиглахаас г^лна эзлэгдсэн орнуудаас стратегийн чухал бүтээгдэхүүн болох хүхэр, шүү дарь зэргийг албан татварт нэмэн авч байсан байна.

Мөн түүнчлэн Галдан хаан Монголчуудын байлдааны арга ухааныг уламжлан 5зч цэрэг дайны үйл ажиллагаандаа янз бүрийн маневр, тактик хэрэглэж байсан нь түүхэнд тэмдэглэгдсэн байдаг бөгөөд тухайлбал Ойрадын чуулган дарга Хошуудын Очирт сэцэн ханы цэрэгтэй байлдахад Бух сэжүүрийн аргыг хэрэглэж кйсан бол Дундад азийн улсуудад довтлохдоо нохой хэрэлийн арга, цүүцдэн сөнөөх арга зэрэг гайхамшигт арга ухаануудыг тухайн үеийн нөхцөл байдалд тохируулан хэрэглэж байсан аж.

Тэрээр жирийн нэгэн цэргийн жанжин байгаад зогсоогүй өөрөө олон нэрт жанжинуудийг төрүүлсэн билээ. Түүний цэргийн жанжин Равдан, Данжила нар дундад Азийн баялаг хот Бухар, Самарканд зэрэг том хотуудыг эзлэн ХНГХ1Ү зууны үеийн монгол цэргийн мөрийг Дундад Ази дахинд дахин гаргаж байв.

Галдан бошгот хаан мартагдахуйн тоосонд дарагдан байсан Монголчуудын байлдааны арга ухааныг шинэтгэн хөгжүүлж, нөгөө талаар Монгол цэргийн зэвсэглэл, цэргийн урлагт шинэтгэл хийсэн нь Монгол цэрэг зэвсэгийн түүхэнд баларшгүй ул мөрөө үлдээжээ.

Галдан бошгот хаан амьдралын эцсийн мөч хүртэл зорьсон зорилгоосоо ухарч няцалгүй Монгол үндэстэн, монгол газар шорооныхоо төлөө тэмцсэн силээ. Зүүн өмнө зүгээс Манж хэмээх аймшигт хүчин Монгол үндэстнийг нөмөрч, түүнд эзлэгдвэл монголчууд яаж зовж зүдэрч, тарчлагдаж боолчлогдохыг зөн совиноороо мэдэрч түүний эсрэг хамаг хүчээрээ тэмцэх зорилго тавьсан нь түүний амьдралын түүхэн замналаас тодорхой харагддаг.

1737 онд зохиогдсон түүхч Гаван Шаравын "Дөрвөн Ойрадын түүх" зохиолд тэмдэглэгдсэн Галдан бошгот хааны "Сэтгэлдээ багтааж чадбаас их, бага гэж үгүй" гэсэн гүн утга бүхий нэгэн сургаал зарлигийг хожмын бид санаж явах учиртай. "Миний нутгийн газраас бурхан гуйсан ч бүү өг" хэмээх" түүний алдарт гэрээслэлийг үр ач бид нар нэг өдөр, нэг агшин мартаж ч мартаж боломгүй мэт.

Түүний амьдрал тэмцлээр дүүрэн байж, "Сэтгэлдээ багтааж чадбаас их, бага гэлтгүй"-г бодит амьдрал дээр харуулж, үе үеийн төрийн зүтгэлтнүүдийг эх орноо гэсэн туйлын хүсэл эрмэлзэлд урин дуудсаар байна.